Үйлчилгээний мэдээлэл
НУУЦЛАЛЫН БОДЛОГО
ЯМАР МЭДЭЭЛЭЛ АШИГЛАХ ВЭ?
Тайлалд нэр, төрсөн огноо, сонгосон хүйсийг ашиглана. Төлбөртэй захиалгад утасны дугаар, багц, төлбөрийн дүн ба төлөв, тайлан, сахиусны сонголтыг хадгална. Сайтын ажиллагаа, аюулгүй байдалд төхөөрөмжийн төрөл, IP хаяг, зочилсон хуудас, зарын эх сурвалжийн мэдээлэл ашиглагдаж болно.
ЯМАР ЗОРИЛГООР АШИГЛАХ ВЭ?
Таны сонгосон тайллыг бэлтгэх, төлбөрийг баталгаажуулах, тайлангийн холбоосыг SMS-ээр хүргэх, тайланг дахин нээх, давхар төлбөр болон алдааг шалгахад ашиглана. Бусдын тайланг захиалах бол тухайн хүний зөвшөөрөлтэй мэдээллийг оруулна уу.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТҮНШҮҮД
Сайт, захиалга, тайланг Google Cloud/Firebase орчинд хадгалж боловсруулна. Тайлан бэлтгэхэд нэр, төрсөн огноо болон тайллын сонголтыг Google-ийн боловсруулалтын үйлчилгээнд дамжуулна. Төлбөрийн нэхэмжлэлд QPay, утасны дугаар болон тайлангийн холбоосыг хүргэхэд CallPro ашиглана. Ийм боловсруулалт Монгол Улсаас гаднах серверт хийгдэж болно.
COOKIE БА ХЭМЖИЛТ
Зарын үр дүнг хэмжихэд Meta Pixel болон Conversions API ашиглана. Хуудас үзсэн, маягт бөглөсөн, захиалга эхлүүлсэн, төлбөр төлсөн үйл явдал, зарын cookie, IP хаяг, төхөөрөмжийн мэдээлэл Meta-д дамжина. Захиалгатай холбох нэр, утас, төрсөн огноо, хүйсийг буцааж тайлахгүй хэш хэлбэрээр дамжуулж болно. Биелэл нь Mbs Business-ийн бусад сайтуудтай нэг хэмжилтийн dataset хуваалцдаг. Хувийн тайлангийн бичвэрийг Meta-д дамжуулахгүй.
ХАДГАЛАЛТ БА ТАНЫ ХҮСЭЛТ
Захиалга болон тайланг үйлчилгээг хүргэх, дахин нээх, төлбөр ба гомдлыг шалгах зорилгоор хадгална. Өөрийн мэдээллийг авах, засуулах, устгуулах эсвэл боловсруулалтын зөвшөөрлөө цуцлах хүсэлтийг доорх имэйлээр гаргаж болно. Хүсэлтийг захиалгатай тулгаж, төлбөрийн бүртгэлийг хадгалах холбогдох шаардлагыг харгалзан шийдвэрлэнэ.
Өмнөх хувилбарын захиалга шинэ сайтын хайлт болон тайлангийн холбоост харагдахгүй. Төлбөр, буцаалт, санал гомдлыг шалгахад шаардлагатай өмнөх бүртгэлийг архивт хадгална. Өмнөх захиалгын талаар доорх хаягаар холбогдоно уу.
ТАЙЛАНГАА ДАХИН НЭЭХ
Худалдан авсан утасны дугаараа оруулж эсвэл тайлангийн холбоосоор тайллаа дахин нээнэ. Нэмэлт нууц үг, нэг удаагийн код шаардахгүй тул тухайн дугаар эсвэл холбоосыг мэддэг хүн тайланг нээж чадна.
Холбоо барих
Үйлчилгээ үзүүлэгч: Nomad Media Logic, LLC. Захиалга, мэдээлэл, санал гомдлын талаар munkhjargal.eb@gmail.com хаягаар холбогдоно уу.