Үйлчилгээний мэдээлэл
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
ТАНД ХҮРГЭХ ҮЙЛЧИЛГЭЭ
Биелэл нь таны оруулсан нэр, төрсөн огноонд тулгуурласан бэлгэдэлт хувийн тайлал, сонгосон багцын сахиусыг цахимаар хүргэнэ. Тайлал нь баталгаатай орлого, хөрөнгө оруулалтын үр дүнг амлахгүй.
БАГЦ БА ТӨЛБӨР
- Хишгийн үүд — 9,900₮: үндсэн дөрвөн хэсэг, сахиусгүй.
- Арвин сан — 19,900₮: үндсэн болон нэмэлт дөрвөн хэсэг, нэг сахиус.
- Өнөд баян — 79,000₮: нийт арван хоёр хэсэг, гурван сахиус.
Төлбөрийг QPay-аар баталгаажуулна. Банкны апп дээрх хүлээн авагч, дүнг төлөхөөс өмнө нягтална уу. Төлбөрийн цонх 15 минут хүчинтэй. Банкны нууц үг, нэг удаагийн кодыг бид авахгүй.
ТАЙЛАНГАА ХҮЛЭЭН АВАХ
Төлбөр баталгаажсаны дараа тайлан бэлтгэгдэнэ. Бэлэн тайлангийн холбоосыг таны оруулсан дугаарт SMS-ээр хүргэнэ. Холбоосоор тайлангаа уншиж, PDF болон сахиусны зургаа хадгалж болно. Тайлангийн хувийн холбоосоо бусдад тараахгүй хадгална уу.
НЭМЭЛТ БАГЦЫН САНАЛ
Боломжтой үед тайлангийн хуудсанд дараагийн багцын санал гарна. 50%-ийн санал нь өмнөх төлбөр баталгаажсан мөчөөс нэг цагийн хугацаанд, авах багцын үндсэн үнийн хагасаар тооцогдоно. Өмнөх төлбөрийг хасаж бодох зөрүү үнэ биш. Нэг захиалгын хөнгөлөлтийг нэг удаа ашиглана.
АЛДАА, ДАВХАР ТӨЛБӨР, БУЦААЛТЫН ХҮСЭЛТ
Төлбөр суутгагдсан ч тайлан нээгдэхгүй, буруу багц нээгдсэн эсвэл давхар төлбөр гарсан бол захиалгын дугаар, төлсөн огноо, дүнгээ холбоо барих имэйлээр илгээнэ үү. Бид захиалга болон төлбөрийг шалгаж, тайлангийн алдааг засах эсвэл буцаалтын хүсэлтийг шийдвэрлэнэ. Банкны нууц үг, нэг удаагийн код бүү илгээгээрэй.
Эдгээр нөхцөл нь хэрэглэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлахгүй.
Холбоо барих
Үйлчилгээ үзүүлэгч: Nomad Media Logic, LLC. Захиалга, мэдээлэл, санал гомдлын талаар munkhjargal.eb@gmail.com хаягаар холбогдоно уу.